
Хятад Филиппин улсууд байгалийн хий, газрын тос хамтран олборлох санамж бичиг байгууллаа. Филиппинд хийж байгаа төрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин Филиппин улсын ерөнхийлөгч Родриго Дутертэтэй уулзаж 29 гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд Өмнөд Хятадын тэнгист газрын тос, байгалийн хий хамтран олборлох санамж бичиг багтаж байгаа ч талууд одоогоор энэ талаар нарийн мэдээлэл өгөөгүй байна.
Мөн 2 улс Филиппиний нийслэл Манила хотыг тус улсын өмнөд бүсийн Лусон аралтай холбосон төрийн мэдлийн төмөр зам тавих, усан хангамжийн далан барих төслүүдэд хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. БНХАУ Филиппин 2 улсын хувьд Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудын асуудлыг шийдэж чадалгүй өдий хүртэл зөрчилддөг. 2016 онд Олон улсын арбитрын шүүх Филиппиний гаргасан хүсэлтээр, Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудын дийлэнхийг эзэмшдэг гэх Хятадын талын байр суурийг няцаасан байдаг.
Энэ удаа БНХАУ-ын дарга Филиппинд айлчилж байгаатай холбогдуулан ажиглагчид, Филиппиний ерөнхийлөгч Дутерте Хятадаас тусламж хөрөнгө оруулалт татах эрмэлзэлтэй байгаа гэсэн бол, Хятадын талыг маргаантай арлуудын асуудлаар Филиппинийг буулгаж авна гэсэн найдлагатай байгаа хэмээн дүгнэж байна.
Хятад Филипин улсууд байгалийн хий, газрын тос хамтран олборлоно | ||
Үзсэн: 603 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.