Шууд Chart

Цагаачлалын талаарх АНУ-ын ерөнхийлөгчийн бодлогод холбооны шүүх хориг тавилаа

2018-11-21 10:29:55

Дүрвэгчид улсынх нь хилээр хууль бусаар нэвтэрсэн тохиолдолд улс төрийн орогнол хүсэх эрхгүй, зөвхөн хилийн боомтоор нэвтэрсэн тохиолдолд орогнол хүсэх эрхтэй болгож хуулиа өөрчилнө гэж Америкийн засаг захиргаанаас энэ 11 дүгээр сарын эхээр мэдэгдсэн. Улс төрийн орогнол хүсэх нөхцлийг чангатгасан АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын энэ бодлогыг Сан Франциско хотын дүүргийн шүүхээс даваа гарагт түр хугацаанд хориглох тогтоол гаргалаа.

Америк дахь хүний эрхийн байгууллагуудын зүгээс энэ асуудлаар шүүхэд гомдол гаргаад байсан юм. Тэд улсынх нь хилээр хууль бусаар нэвтэрсэн эсэхээс нь үл хамааран дүрвэгчдэд улс төрийн орогнол хүсэхийг Америкийн хуулиар зөвшөөрдөг, үүнийг өөрчлөх нь цагаачдыг улам ихээр эрсдэлд оруулна хэмээн үзэж байгаа юм.

Сан Франциско хотын дүүргийн шүүхийн хориглох шийд АНУ даяар ирэх 12 дугаар сарын 19 хүртэл үйлчлэх юм байна. Өөрөөр хэлбэл, АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрсэн эсэхээс үл хамааран орогнол хүсэх боломж хэвээр үргэлжилнэ. Одоо үүнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэр Америк Мексикийн хил дээр ямар үр дагавар дагуулах бол гэсэн асуулт гарч байна. Төв Америкийн улсуудаас ирсэн хэдэн мянгаар тоологдох цагаач дүрвэгчид Америкийн өмнөд хилд эхнээсээ ирээд байгаа юм.


Цагаачлалын талаарх АНУ-ын ерөнхийлөгчийн бодлогод холбооны шүүх хориг тавилаа  
Үзсэн: 993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй