
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан Овоо багийн төвийн нутаг 2008 онд "Эрдэнэс Тавантолгой" компанийн ашиглалтын лицензэд орсон байдаг. Тус уурхайн ажил 2010 оноос эхэлж, 2013 онд Баруун Цанхийн олборлолт эхэлсэн. Одоо уурхайн овоолго түрсээр багийн төвд 1-1,5 км ойртоод байна. Мөн багийн төвөөс хагас км-ын зайд, шороон замаар нүүрс тээвэрлэж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна гэж нутгийн иргэд гомдолтой байгаа юм. Өмнө нь бид нутгийн иргэдийн яриаг сонсогчид доо хүргэсэн.
Ашигт малтмалын тухай хуульд энэ нөхцөлд иргэд, төв сууринг нүүлгэн шилжүүлэх, түүнтэй холбоотой зардлыг шийдвэрлэх үүрэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид бий. Тиймээс бид “Эрдэнэс Тавантолгой” компани энэ чиглэлээр ямар ажил эрхэлж байгааг тодрууллаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Орон нутаг, хамтын ажиллагааны хэлтсийн дарга н.Амаржаргалын мэдэгдсэнээр нүүлгэн шилжүүлэхийн тулд тус багийн иргэдийн хөрөнгийн үнэлгээг хийхээр компанийг шалгаруулж байна гэж мэдэгдлээ.
Цагаан овоо багийн төвийг ирэх онд нүүлгэн шилжүүлнэ | ||
Үзсэн: 2071 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.