Шууд Chart

Дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх онд буурах төлөв ажиглагджээ

2018-11-22 10:28:51

Дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх онд буурах төлөв ажиглагджээ. Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас энэ тухай мэдэгдсэн байна. Тус байгууллагын тооцоолсноор олон улсын эдийн засгийн өсөлт ирэх онд бууралттай байна. Үүнд АНУ, БНХАУ-ын худалдааны зөрчил маргаан, бодлогын хүүгийн өсөлт зэрэг хэд хэдэн хүчин зүйлсийг шалтгаан болгон тайлбарлажээ. 

Гэхдээ огцом уналтын шинж ажиглагдахгүй байгааг мөн дурдсан байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын таамагласнаар олон улсын эдийн засгийн өсөлт энэ жил 3.7 хувь байсан бол ирэх 2019, 2020 онд 3.5 хувь болж буурахаар байна. Өмнө нь тус байгууллагаас ирэх оны өсөлтийг 3.7 хувь гэж харж байжээ.

Энэ удаашрал Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн бус улсуудад илүү их байхаар байна. Дөнгөж сэргэж байгаа улс орнуудын хувьд АНУ бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотойгоор хөрөнгийн урсгал нь гадагшаа чиглэх төлөв байна. Харин Бразил, ОХУ, Турк, Өмнөд Африк зэрэг улсыг эрсдлийн түвшнээс хассан байна.

Ингэж бодлогын хүү өсссөнөөр тогтворгүй байдал үүсгэж, хөрөнгө оруулагчид, санхүүгийн зах зээлд оролцогчид эрсдлийг дахин үнэлж, эргэн харахад хүргэнэ гэж Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагаас мэдэгджээ.

Ерөнхийдөө худалдааны зөрчил маргаанууд нь 2021 он гэхэд олон улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 0.8 хувиар бууруулахаар харагджээ. АНУ-ын эдийн засгийн өсөлт одоогийн гурав орчим хувиас удааширч 2020 онд хоёр хувиас бага байх ч ихэнх томоохон эдийн засагтай орнуудтай харьцуулахад илүү сайжрах төлөвтэй байна.

Харин Хятадын хувьд эдийн засгийн өсөлт нь одоо 6.6 хувь байгаа бол 2020 онд 6 хувьтай болж буурахаар байгаа юм байна. Үүнээс гадна Евро бүсийнхний эдийн засаг одоогийн хоёр орчим хувийн өсөлтөөс 2020 онд 1.6 хувьтай болж буурна гэж Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага таамаглаж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх онд буурах төлөв ажиглагджээ  
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй