Шууд Chart

Канадад галт зэвсгээр хүний аминд хүрсэн хэрэг хамгийн өндөр түвшинд хүрчээ

2018-11-22 12:27:47

Канадад хүн амины хэрэг, тэр дундаа галт зэвсгээр хүний аминд хүрсэн хэрэг хамгийн өндөр түвшинд хүрчээ. Канадын Статистикийн газрын мэдээллээр, тус улсад гарсан хүн амины хэрэг 2017 онд долоон хувиар өсч сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

Харин 2017 онд буудуулж амь насаа алдсан хэрэг 18 хувиар нэмэгдэж, энэ нь сүүлийн 25 жилийн хугацаанд гарсан тохиолдлуудаас хамгийн өндөр үзүүлэлт болжээ.  

Тодруулбал, 2017 онд хүн амины хэрэгт 100 мянган хүн тутмын 1.8 буюу 1-2 хүн өртөж хохирогч болсон нь 2009 оноос хойших хамгийн муу үзүүлэлт байна. Үүнийг хэвлэлд АНУ-д гардаг хүн амины хэргийн тоотой харьцуулжээ. АНУ-ын 100 мянган хүний 5.4 буюу 5-6 хүн 2017 онд аллагын хэргийн хохирогч болжээ.

Канадад галт зэвсгээр хүний аминд хүрсэн хэрэг өнгөрөгч онд 266 удаа бүртгэгдсэн нь 2016 оныхоос 40 гаруй тохиолдлоор их байна. Галт зэвсэгтэй холбоотой хүн амины хэрэг Канадад ийн гаарах хандлагатай болж байгааг Засгийн газраас нь “Америкаас галт зэвсэг хууль бусаар их орж ирж байна” гэж  мэдэгдэж, галт зэвсгийн хяналт шалгалтыг чангатгаж, галт зэвсгийн жижиг худалдааны бүртгэл хөтлөхийг шаардсан галт зэвсгийн хууль өргөн бариад байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Канадад галт зэвсгээр хүний аминд хүрсэн хэрэг хамгийн өндөр түвшинд хүрчээ  
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй