Шууд Chart

Америк цэргийн баазууд Ираны пуужингийн хамрах хүрээнд багтаж байна

2018-11-22 12:57:29

Америк цэргийн баазууд, байлдааны онгоц тээвэрлэгч нар Ираны пуужингийн хамрах хүрээнд багтаж байна гэж Тегеран мэдэгдлээ. “Афганистан, Арабын нэгдсэн Эмират, Катар зэрэг улсууд дахь Америкийн цэргийн баазууд Персийн булан дахь Америкийн байлдааны онгоц тээвэрлэгч хөлгүүд Ираны пуужингийн хамрах хүрээнд байгаа” гэж лхагва гарагт Ираны цэргийн командлагч мэдэгдсэн байна.

“Хэрэв америкчууд ямар нэгэн хөдөлгөөн хийвэл бид тэдэнд цохилт өгч чадна” гэж Ираны хувьсгалт гвардын агаарын хүчний командлагч Амирали Хажизадех нэмж хэлснийг орон нутгийн хэвлэлд иш татжээ.

Тэрбээр пуужингийн нарийвчлалаа сайжруулсан гээд Америкийн цэргийн Катар дахь Аль Юдейд, Арабын нэгдсэн Эмират дахь Аль Дафра, Афганистан дахь Кандагар агаарын баазуудад Иран цохилт өгч устгах боломжтой гэжээ.

Иран улс Вашингтонтой пуужингийн чадавх, хөтөлбөрийн талаар хэлэлцэхээс татгалзсан. Пуужингийн хөтөлбөр нь цэвэр батлан хамгаалах зорилготой гэж хэлдэг энэ улс “Хэрэв Америк газрын тосны экспортыг нь боомилвол Персийн булан дахь Ормузын хоолойн нийлүүлэлтээ зогсооно“ гэж анхааруулаад байгаа юм.

"Исламын улс" бүлэглэл Иранд болсон цэргийн сүрт жагсаалын үеэр халдсанаа мэдэгдсэний дараа Ираны талаас Сирийн зэвсэгт босогчдын байрлалд пуужин харвасан юм.

Харин АНУ энэ лхагва гарагт албан ёсны мэдэгдэл хийхдээ Иран улс Ойрхи Дорнодын эмх замбараагүй байдлын гол буруутан гэж хурцаар шүүмжилсэн юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Америк цэргийн баазууд Ираны пуужингийн хамрах хүрээнд багтаж байна   
Үзсэн: 1257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй