Шууд Chart

Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо хангалтгүй байна

2018-11-22 14:17:47

Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо хангалтгүй байна. Жил бүр улсын төсвөөс аймаг, нийслэл, сум, дүүрэгт энэ сангаас хөрөнгө хуваарилдаг. Энэ сангийн хөрөнгийг иргэдийн саналд тулгуурлан зарцуулдаг.

Өөрөөр хэлбэл, "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг юунд зарцуулах вэ" гэдгийг тухайн орон нутаг, баг, хорооны иргэд өөрсдөө тодорхойлдог юм. Сангийн үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоо ямар түвшинд байгааг Удирдлагын академийн ахлах багш н.Намхайдагва судалсан байна.

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан 2013-2017 онд нийт 655 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймаг, нийслэл, сум, хороонд хуваарилжээ. Харин ирэх онд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутагт олгох хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг энэ оныхоос 62 хувиар нэмэгдүүлж 189 тэрбум төгрөгт хүргэсэн. Ингэснээр нэг аймагт 8-14 тэрбум төрөг нэмж хуваарилах боломж бүрдсэн байна.

Удирдлагын академийн ахлах багш н.Намхайдагвын яриаг сонсоно уу. 


Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо хангалтгүй байна  
Үзсэн: 855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй