
Жолооны шинэ дүрэм хэрэгжиж эхэлснээс хойш 22 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд уулзвар, гарц ачаалалтай байхад шар тэмдэг рүү орж зогссон зөрчил их гарчээ. Шинэ дүрмээр тухайн уулзвар ачаалал авсан үед уулзварт орж зогсохыг хориглосон гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч н.Чимэлдбат анхаарууллаа.
Нийслэлийн хэмжээнд дөрвөн уулзварт дөрвөлжин шар тэмдэг тавьсан. Дан ганц тэмдэг тавьсан уулзвар бус бусад бүх уулзвар ачаалал авсан байхад дотор нь орж зогсвол 20 мянган төгрөгөөр торгох юм байна.
Уулзвар, гарц ачаалалтай байхад шар тэмдэг рүү орж зогссон зөрчил их гарчээ | ||
Үзсэн: 929 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.