Шууд Chart

Хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүсийн мэдээлэл хүртэх эрх хангалтгүй байна

2018-11-22 16:34:10

Улсын хэмжээнд 14 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байдгийн 24 хувь нь хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс байна. Гэтэл эдгээр иргэдийн мэдээлэл хүртэх эрх хязгаарлагдмал, хангалтгүй байгааг судалгаагаар гаргажээ.

Судалгаанд нийт 25 телевизийн суваг, 100 орчим сайт хамрагдсанаас дохионы хэлмэрчээр дамжуулан мэдээлэл хүргэж байгаа нэг телевиз, нэг сайт байсныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн н.Болормаа өнөөдөр болсон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн хүртээмжийг сайжруулах” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Япон улсын "Жайка" байгууллагатай хамтран 2016-2020 оны хооронд “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн хүрээнд сургалт сурталчилгаа нөлөөллийн ажил хийж байгаа ч бусад байгууллагуудын дэмжлэг оролцоо чухал байгааг тэрбээр хэлж байлаа. 


Хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүсийн мэдээлэл хүртэх эрх хангалтгүй байна   
Үзсэн: 737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй