Шууд Chart

Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг хоёр Солонгос хамтран хайна

2018-11-23 10:09:00

Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг хоёр Солонгос хамтран хайна. Пүрэв гарагт талууд энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хоёр Солонгосын хилийн бүсийг холбосон шинэ зам гаргаснаа нээсэн байна. Сул хөрстэй газрыг хоёр талаар зурж тэмдэглэсэн энэ замын талаар “Өнөөдөр бид цэрэг зэвсэггүй бүс дундуур Умард, Өмнөд хоёрыг холбосон нэг шинэ зам тавилаа” гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын дэд сайд Су Чүү Сүк ярьжээ. 

Зам гурван км урт, Солонгосын дайны үед амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг эрж хайх ажиллагаа явуулахын тулд хоёр Солонгосын талаас хамтран энэ замыг гаргасан байна. Өнгөрөгч есдүгээр сард Өмнөд болон Умард Солонгосын тэргүүнүүд Пхеньянд уулзах үеэр цэргүүдийн цогцсыг хамтран эрэн хайна гэж тохиролцсон байдаг. 

Хэвлэлүүдэд “Хоёр Солонгосын тэргүүнүүд хилийн зөрчил мөргөлдөөнөө намжаана” гэж тохиролцсоныг нь сануулж байна. Энэ долоо хоногийн эхээр Умардын талаас хилийн бүс дэх цэргийн байрлалуудаа татан буулгаад байна гэсэн мэдээлэл байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг хоёр Солонгос хамтран хайна   
Үзсэн: 826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй