Шууд Chart

Явуулын хэлбэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

2018-12-06 15:12:04

Эрүүл мэндийн байгууллагууд аливаа гамшгийн үеийн бэлэн байдлаа хангаж эрүүл мэндийн тусламж үзүүлж байгааг мэдээллээ. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байна. Ийм үед алслагдсан сум суурин, хөдөө тосгонд амьдарч байгаа иргэд тэр бүр эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдах боломжгүй байх нь бий. Тиймээс явуулын хэлбэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаж байна гэж Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын Анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн н.Тунгалаг ярилаа.

Мөн төрөх дөхсөн жирэмсэн эх, архаг хууч өвчтэй өндөр настан, бага насны хүүхэд зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдийг аль болох сум, аймгийн төвд байршуулах, хөдөө хол замд явахгүй байх зэргээр эрүүл мэнддээ анхаарал тавих шаардлагатайг санууллаа.    


Явуулын хэлбэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна   
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй