Шууд Chart

АНУ пуужингийн гэрээнээс гарвал ОХУ дунд тусгалын пуужин хөгжүүлнэ

2018-12-06 17:15:39

АНУ пуужингийн гэрээнээс гарвал Москва дунд тусгалын пуужин хөгжүүлнэ гэлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ тухай лхагва гарагт мэдэгдсэн байна. Тэрбээр энэ мэдэгдлээрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн хийсэн сануулгад хариу өгчээ. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Оросын талыг “Хоёр улсын пуужингийн гэрээг 60 хоногийн дотор даган биелүүлэхгүй бол Вашингтон гэрээнээс гарах үйл явцыг эхлүүлэх болно” гэж мягмар гарагт мэдэгдсэн юм.

Харин Владимир Путин цөмийн зэвсгийг хязгаарлах энэ гэрээг ОХУ зөрчиж байна гэх АНУ-ын талын байр суурийг баталж нотлох баримт байхгүй гэж лхагва гарагт ярьсан байна.

Тэрбээр мөн “Москва энэ гэрээг утсгахыг зөвшөөрөхгүй. Гэхдээ АНУ ийм шийд гаргавал хариуг нь барина гээд дундын зайн цөмийн пуужин эзэмших болно” гэжээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нар өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр болсон “Их 20”-ийн уулзалтын үеэр уулзаж, “Дунд болон бага тусгалын пуужин”-гийн гэрээний талаар хэлэлцэхээр төлөвлөсөн боловч АНУ-ын талаас уулзалтыг цуцалж Украйны нөхцөл байдлыг дурдсан юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ пуужингийн гэрээнээс гарвал ОХУ дунд тусгалын пуужин хөгжүүлнэ  
Үзсэн: 748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй