Шууд Chart

Монгол Улсын парламентийн тогтолцоо ямар түвшинд байна вэ

2018-12-07 15:21:42

Монгол Улсын парламентийн тогтолцоо өнөөдөр ямар түвшинд байна вэ. Цаашдаа тогтолцоогоо хэрхэн хөгжүүлж, боловсронгуй болгох вэ. Энэ сэдвээр Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн улс төрийн тэнхим, Монголын улс төр судлаачдын холбоо хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

Хуралд салбарын 10 гаруй эрдэмтэн судлаач оролцож өөр өөрийн байр сууриа илэрхийлсэн. Судлаачдын олонх нь одоо байгаа парламентийн тогтолцоог илүү боловсронгуй болгон сонгодог утгаар нь өөрчлөх, УИХ, Засгийн газрын эрх мэдлийг тэгш хуваарилах нь зүйтэй гэдэг саналаа хэлж байна.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэгийн ярианд анхаарлаа хандуулъя.


Монгол Улсын парламентийн тогтолцоо ямар түвшинд байна вэ  
Үзсэн: 1237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй