
Өнгөрөгч бямба гарагт БНХАУ-ын Сычуань мужид байдаг сансрын судалгааны төвөөс “Чан Э-4” нэртэй сансрын пуужин хөөргөлөө. Энэхүү аппарат дэлхийн бөмбөрцгийн тойрог замаас сарны тойрог замд орж, хурдаа удаашруулан, улмаар сарыг тойрон аялж, сарны цаад талд бууж, тандалт хийсэн тоо баримтаа “Ши Чюй” нэртэй дамжуулах дагуулаар эх газарт ирүүлэх юм байна. Энэ хүрээнд хөлөг сарны гадаргуугийн болон газарзүй, геологийн бүтцийг судална.
Ер нь саран дээр үүрэг гүйцэтгэх нь сансрын судалгаа хайгуулын ажилд чухал ач холбогдолтой байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сарны тойрог замд нэгэн шинэ хөлөг гаргахыг Засгийн газартаа үүрэг болгоод байгаа тухай хэвлэлүүд сануулж байна.
БНХАУ сарны судалгаа туршилтаа эхлүүлж байна | ||
Үзсэн: 975 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.