Шууд Chart

ОХУ зэвсэг худалдан борлуулсан дүнгээрээ хоёрдугаарт жагслаа

2018-12-10 13:14:09

ОХУ өнгөрөгч 2017 онд зэвсэг худалдан борлуулсан дүнгээрээ анх удаа дэлхийд хоёрдугаарт жагслаа. Зэвсгийн томоохон үйлдвэр компаниудынх нь худалдсан зэвсгийн хэмжээ 9.5 хувьд хүрснээр ОХУ жагсаалтад 2002 оноос хойш тогтмол хоёрдугаарт бичигдэж байсан Их Британийг ухрааж өмнө нь орсныг "Дайн энхийн судалгааны Стокгольмийн олон улсын хүрээлэн"-гийн тайланд тэмдэглэсэн байна.

Зэр зэвсгийн худалдаагаар тэргүүлэгч АНУ-ын компаниудын байр суурь сулраагүйгээр барахгүй нийт зэвсгийн зах зээлийн 57 хувийг эзэлж давамгайллаа улам бататгасан дүн гарчээ.

Борлуулалтаар тэргүүлэгч топ-10 компанийн жагсаалтад Оросын бага, дунд, их тусгалын зенитын пуужин боловсруулж үйлдвэрлэгч “Алтай-Антей” хувьцаат компани анх удаа багтсан бол топ-100 компанийн жагсаалтад Оросын 10 аж ахуйн нэгж багтсан байна. Тэдгээрийн борлуулалт өнгөрөгч онд 8.5 хувиар өсч, 37.7 тэрбум долларт хүрчээ.

"Дайн энхийн судалгааны Стокгольмийн олон улсын хүрээлэн"-гийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Симон Веземан “2011 оноос хойш Оросын компаниудын борлуулалт илт нэмэгдсэн. Энэ нь Оросын зэвсэгт хүчний шинэчлэлд зарцуулах хөрөнгө нэмэгдсэнтэй холбоотой” гэж ярьсан байна. Мөн уг жагсаалтад ганц экспортын хэмжээ бус, бас дотоод дахь нийлүүлэлтийн хэмжээг ч тооцож оруулсныг шинжээч сануулжээ.

Үүний зэрэгцээ Оросын зэвсэг үйлдвэрлэгч 10 том үйлдвэр 10-уулаа нийлээд ч борлуулалтын нийт дүнгээрээ АНУ-ын “Локхид мартин” корпорацид хүрэхгүй байгааг энэхүү судалгаа харуулж байна.

“Локхид мартин” зэвсгийн зах зээлээс 44.9 тэрбум доллар олжээ. Тэрчлэн зэвсэг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 100 үйлдвэрийн борлуулалт өнгөрөгч 2017 онд нийт дүнгээрээ өмнөх 2016 оныхоос 2.5 хувиар, харин 2002 оныхоос 44 хувиар тус тус өсч, 398.2 тэрбум долларт хүрсэн байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

ОХУ зэвсэг худалдан борлуулсан дүнгээрээ хоёрдугаарт жагслаа  
Үзсэн: 883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй