Шууд Chart

Лондонд "Брексит"-ыг дэмжигчид болон эсэргүүцэгчид жагсаал хийжээ

2018-12-10 16:06:18

Лондонд "Брексит"-ыг дэмжигчид болон эсэргүүцэгчид жагсаал хийжээ. Цагдаагийнхан арай гэж жагсагчдыг зааглаж мөргөлдөөн гаргахаас зайлсхийжээ. Их Британийг Европын Холбооноос гарахыг дэмжиж Лондоны төвд 3500-аад хүн жагссан бол үүний эсрэг байр суурьтай 15 мянга гаруй хүн цугларчээ.

Хоёр жагсаал хоёулаа парламентын талбайд болсон байна. Энэ сарын 11-нд буюу маргааш Төлөөлөгчдийн танхимд санал хураалт болохтой холбогдуулж хүмүүс ийнхүү гудамжинд үзэл бодлоо илэрхийлсэн юм байна.

Уг санал хураалтаар Британийн парламент Европын Холбоотой байгуулсан хэлэлцээрийн асуудлаар байр сууриа эцэслэн илэрхийлэх юм. Гэхдээ эрх баригч консерватив нам дотроосоо болон парламентын бусад намын зүгээс ихээхэн эрс эсэргүүцэлтэй тулгарч байгаа Засгийн газрын өргөн барьсан уг баримт бичиг унах магадлал өндөр байгааг шинжээчид тэмдэглэж байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

Лондонд "Брексит"-ыг дэмжигчид болон эсэргүүцэгчид жагсаал хийжээ  
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй