
Токио хотын захиргаа далдуур тагнаж болзошгүй гэдэг сэжиг таамгийн улмаас Хятадын холбоо харилцааны "Хуавэй", “Зи-Ти-И” компаниудын бүтээгдэхүүнийг өнөөдрөөс хориглож магадгүй байна.
Энэ хориг нь төрийн байгууллагуудад хамаарах аж. Одоогоор хоригийн томъёоллыг нэлээд анхааралтай хэлэлцэж, бүтээгдэхүүний нэр, маркийг дурдахгүй байхыг чухалчилж буй мэдээ байна.
БНХАУ-ын Гадаад яам энэ тухайд түрүү долоо хоногт "сэтгэл зовниж" байгаагаа илэрхийлж, Японы зах зээлд шударга өрсөлдөхөд уриалж байсан юм. Энэ зуур “Хуавэй” компанийн санхүү эрхэлсэн захирлыг Ираны эсрэг худалдааны хоригийг зөрчсөн хэргээр Канадад саатуулснаас үүдэн дипломатын хямрал дэгдээд байна.
Гэм буруугүй гэдгээ шүүх дээр андгайлсан Мэн Ваньчжоуг АНУ-д шилжүүлэх асуудлыг удахгүй шийдэх юм. Хятадын Гадаад яам энэ хэрэг явдалд холбогдуулж Бээжин дэх Канадын Элчин сайдыг дуудан эсэргүүцэл илэрхийлсний дээр тус улсын худалдааны төлөөлөгчидтэй хийх хэлэлцээгээ цуцлаад байгаа юм.
"Хуавэй", “Зи-Ти-И” компанийн бүтээгдэхүүнийг Токиод хориглож магадгүй байна | ||
Үзсэн: 831 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.