
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг Туркт шилжүүлэхээс Саудын Арабын Гадаад хэргийн сайд татгалзлаа. “Бид иргэдээ шилжүүлэхгүй” гэж сайд Адель аль-Жубейр мэдэгдсэн байна.
Одоогоос долоо хоногийн өмнө Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган сэжигтнүүдийг шилжүүлж өгөхийг шаардсан бол лхагва гарагт Туркийн прокурорын газар баривчлах зөвшөөрөл олгосон юм.
Түүгээр Саудын Арабын Тагнуулын албаны дарга Ахмад аль-Ассири, хунтайжийн туслах Сауд аль-Кахтани нарыг баривчлах зөвшөөрөл олгосон байна. Саудын Гадаад хэргийн сайд Туркийн зүгээс өөрийнх нь улстай мэдээлэл хуваалцсан байдалд шүүмжлэлтэй ханджээ. Тэрбээр “Туркийн эрх баригчид бидэнтэй санасан хэмжээнд хүртэл нээлттэй ил тод байгаагүй. Бид Туркийн нөхдөөс шүүхэд ашиглах баримт нотолгоо хүссэн боловч зохих хэмжээнд гаргаж өгөөгүй” гэж ярьсныг “Франс пресс” агентлаг уламжилсан байна.
Хашоггийг хөнөөхийг Саудын Засгийн газрын дээгүүр албаны хүмүүс тушаасан гэж Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган мэдэгдэхийн зэрэгцээ Саудын вангийн гэр бүлийн нэр хүндийг сэвтүүлэхийг хүсэхгүй байна гэжээ.
Жамаль Хашоггийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг Туркт шилжүүлэхээс татгалзлаа | ||
Үзсэн: 677 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.