Шууд Chart

Тереза Мэй "Брексит"-ийн гэрээгээр санал хураалт явуулахаа хойшлууллаа

2018-12-11 10:57:07

Британийн Ерөнхий сайд Тереза Мэй "Брексит"-ийн гэрээгээр санал хураалт явуулахаа хойшлууллаа. "Брексит"-ийн гэрээний төслийг парламент дэмжихгүй байх гэсэн таамаг газар авч, тэрбээр өнөөдөр явуулах байсан "Брексит"-ийн гэрээний санал хураалтыг хойшлууллаа гэж хэвлэлүүд бичиж байна.

Тереза Мэй энэ тухайгаа өчигдөр Төлөөлөгчдийн танхимд гэнэтийн мэдэгдэл хийж зарласан байна. Тэрбээр энэ мэдэгдлээрээ ялагдал хүлээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, “Хэрэв бид санал хураалтаа маргааш явуулбал гэрээ саналын маш том зөрүүгээр хүчингүй болно. Тиймээс бид маргааш товлосон саналаа хойшлуулж, энэ цаг мөчид Төлөөлөгчдийн танхимыг хагаралдуулах зүйл хийхгүй” гэж хэлсэн байна.

Түүнчлэн Тереза Мэй Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Ирланд улс хоёрын хоорондын хилийн боомтын асуудлаар Европын Холбооноос нэмэлт баталгаа гаргуулна гэж мэдэгджээ.

Парламентийн гишүүдийн хувьд хилийн боомт нь Умард Ирландыг Европын Холбоотой илүү ойртуулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд байна.

Ажиглагчдын хэлж байгаагаар Ерөнхий сайд Тереза Мэйгийн эвслээс 100 орчим гишүүн энэ гэрээг эсэргүүцэх магадлалтайгаас гадна хэрэв гэрээг парламент хүчингүй болговол тэрбээр ажлаа өгч огцроход хүрч магадгүй байна.

Харин Британийн Ерөнхий сайд өөрөө Европын Холбооны удирдлагуудтай уулзаж, "Брексит"-ийн гэрээний нөхцлүүдийн талаар хэлэлцэхээр төлөвлөж, үүнээс гарах үр дүн албан ёсоор санал хураах хугацааг тодорхойлоход тусална гэж харж байгаагаа хэлж байна.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Тереза Мэй "Брексит"-ийн гэрээгээр санал хураалт явуулахаа хойшлууллаа  
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй