
Энэ онд газар тариалангийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлуудаас ололт нь юу байв. Цаашид юун дээр анхаарах тухайгаа хэлэлцэхээр салбарынхан “Тогтвортой газар тариалан” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Намрын ажил дууслаа гээд орхилгүй, ирэх оны тариалалтын бэлтгэлийг эртнээс базаахад төрийн байгууллага, тариалчид, хүрээлэнгүүд яаж хамтрахаа өнөөдөр хэлэлцэх нь зөвлөгөөний зорилго юм.
Газар тариаланг тогтвортой байлгахад цаг агаарын нөхцөлд шалгарсан үр, таримлын сэлгээ, тариалах технологи зэрэг олон хүчин зүйл хамаардаг. Энэ бүгдэд тариаланчид нэгдсэн ойлголттойгоор хаврын тариалалтаа эхэлдэг байх нь чухал гэж ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун ярилаа.
“Тогтвортой газар тариалан” зөвлөгөөнд салбарын яам, орон нутгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн, агрономчид, хүрээлэнгүүд, тариаланчид оролцож байна. Зөвлөгөөний үеэр газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх тухай судалгааны дүнг танилцууллаа.
Ц.Болорчулуун: Тариаланчид нэгдсэн ойлголттойгоор хаврын тариалалтаа эхэлдэг байх нь чухал | ||
Үзсэн: 1157 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.