Шууд Chart

Сумын заан Д.Алтанцоож түрүүллээ

2018-12-12 10:17:37

Төв аймгийн Зуунмод хотод Төв аймгийн ардчилсан намын нэрэмжит сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо.

Үүнд 76 бөх хүч үзэж, Ховдын Б.Баяраа, Увсын Т.Төгсжаргал, Ц.Намжилдорж нарын олон түрүүтэй заан цолтон магнайлан барилдлаа.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат сумын цолтны барилдааны олон түрүүтэй Даваасүрэнгийн Алтанцоож бэртлээс эргэн ирж энэхүү барилдаанд түрүүлсэн юм.

Д.Алтанцоож зургадугаар сарын сүүлээр үндэсний бөхийн бэлтгэлийн үеэр бэртэж, хэсэг хугацаанд завсарлаад байсан юм.

Дөрвийн даваа

  1. Б.Баяраа Ховд- М.Жамсрандорж Төв
  2. Т.Төгсжаргал Увс- М.Ууганбаатар Өвөрхангай
  3. Э.Гансүх Увс- Г.Эрдэнэтогтох Увс
  4. Ц.Намжидорж Увс- Ц.Билэгсайхан Увс
  5. Д.Алтанцоож Хэнтий- Э.Содномжамц Архангай

Тавын даваа

  1. Б.Баяраа-М.Ууганбаатар
  2. Ц.Намжилдорж-гоцлов
  3. Д.Алтанцоож-Э.Гансүх

Зургаагийн даваа

  1. Д.Алтанцоож-гоцлов
  2. Б.Баяраа-Ц.Намжилдорж

Долоогийн даваа

  1. Д.Алтанцоож-Ц.Намжилдорж
Нийтэлсэн: У.Баярсайхан

Сумын заан Д.Алтанцоож түрүүллээ  
Үзсэн: 2605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
hend heregtem [127.0.0.xxx] 2018-12-12 12:40
Utaanii hajuugar bas yun buh vee kkkk.er n hend heregtem be heden sagsuu buduun deerelhuu yumnuudiig harj suuh
Утаанбаатарт биш ээ, Зуунмод хотод [127.0.0.xxx] 2018-12-12 13:48
Ц.Намжилдорж, Д.Алтанцоож нар барилдалгүй даваа авахаар гоцлож дуулсан бололтой. 4-ийн давааны 10 бөхөөс Увсын бөхчүүдийн бэлтгэл чанартай сайн байдаг нь бас л харагдаж байна шүү.

Бидэнтэй нэгдээрэй