Шууд Chart

Цагаач дүрвэгчдийн эрхийг хангах олон улсын анхны гэрээ батлагдлаа

2018-12-12 10:45:48

НҮБ-аас даваа гарагт Морокко улсын Марра́кеш хотод цагаачлал дүрвэгчдийн асуудлаар  олон улсын хурал зохион байгуулж, шилжин суурьших эрхийг хангах олон улсын гэрээг эцэслэлээ. Хуралд 164 улсын төлөөлөгчид оролцжээ.

Аюулгүй, дэг журамтай, байнгын шилжих хөдөлгөөн гэдэг хэмээх компакт гэрээ цагаач дүрвэгчдийн асуудлаар олон улсын түншлэл хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг 23 зорилтыг тусгасан байна.  Мөн, шилжин суурьшигчдын суурь үйлчилгээ авах боломжийг дэмжих, тэднийг хууль бусаар хил давуулан худалдаалах зэргээс сэргийлэхэд дорвитой хүчин чармайлт гаргах зэргийг багтаажээ. Олон улсын компакт гэрээг хуулиар заавал дагаж мөрдөхгүй ч, улс орнуудыг цагаачлал дүрвэх асуудлаар бодлого шийдвэр гаргахад уриалж байгаа юм байна.

Гэрээний төслийг өнгөрөгч 7 дугаар сард АНУ-аас бусад НҮБ –ын гишүүн улс орнууд  баталсан. АНУ-ын хувьд цагаачлалын асуудлаарх байр суурь нийцэхгүй гэсэн шалтгаанаар энэ гэрээг батлах явцаас  өнгөрөгч 2017 онд гарсан юм.

Мөн, Унгар, Австри зэрэг хатуу бодлоготой улсууд даваа гарагт Маракешийн уулзалтаас татгалзсан юм. Эх сурвалжийн хэлснээр эцсийн баримтаас 10 улс татгалзаж, Итали Швейцар зэрэг 6 улс гэрээнээс гарахаар төлөвлөж байгаагаа илэрхийлжээ.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Цагаач дүрвэгчдийн эрхийг хангах олон улсын анхны гэрээ батлагдлаа  
Үзсэн: 673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй