
Тайландад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Засгийн газар 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 60 хоногийн хугацаанд нийслэл Бангкок болон ойр орчмын хот, мужуудад онц байдал зарлаад байна.
Иймд манай иргэд тус улсад зорчихдоо эдгээр онц байдал зарласан бүсүүдээр аялахаас зайлсхийх, туйлын сонор сэрэмжтэй байх, хууль сахиулах байгууллагуудын зөвлөмжийг чанд мөрдөхийг зөвлөж байна.
Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-ны утас: 66-2-381-1400, 02-392-1011,
цахим шуудан: bangkok@mfa.gov.mn
хаяг: Embassy of Mongolia, 100/3 Soi Ekkamai 22, Sukhumvit 63, Klongton Nua, Wattana, Bangkok 10110 хандаж болно.
Тайландад зорчих иргэдийн анхааралд... | ||
Үзсэн: 2019 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.