
Умард Солонгосын удирдах албаны гурван хүнд АНУ хориг тавьсан нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох арга замыг бүрмөсөн зогсоож магадгүй гэж Пхеньян анхаарууллаа.
Энэ тухай тус улсын Гадаад яаманд харьяалагддаг Америкийн судалгааны институтын захирал хэлж анхааруулсныг төрийн хэвлэлд нь ням гарагт нийтэлсэн байна.
Хэвлэлд өнгөрөгч зургаадугаар сард АНУ, Умард Солонгосын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалт энх тайван, аюулгүй байдлыг бий болгох чухал алхам болсон гэсэн боловч АНУ хүний эрхийн асуудлаар маргаан өдөөж Умард Солонгосын өндөр албаны гурван хүнд хориг тавьсныг шүүмжилжээ.
Тодруулбал, АНУ-ын дайсагнасан үйлдэл нөхцөл байдлыг ухрааж өнгөрсөн жилийн байдалд нь аваачлаа гэсэн байна. Мөн "АНУ хоригоо чангатгаж, дэлхий нийтэд нөлөөлөх замаар Пхеньяныг цөмийн зэвсгээс нь ангижруулна гэж бодож байгаа бол энэ буруу тооцоолол. Энэ алхам нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох гарц, арга замыг бүрмөсөн хааж магадгүй" гэжээ.
Өнгөрөгч даваа гарагт АНУ хүний эрх зөрчсөн хэмээн Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны ойрын зөвлөх Умард Солонгосын Хөдөлмөрийн намын удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Чой Рен Хэ, Аюулгүй байдлын сайд Кён Тек Жон, Суртал ухуулгын хэлтсийн дарга Пак Гван Хо нарт хориг тавьж, АНУ дахь хөрөнгийг нь хураахаар болсон юм.
БНАСАУ: АНУ-ын хориг Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох арга замыг бүрмөсөн зогсоож магадгүй | ||
Үзсэн: 597 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.