Шууд Chart

Японы Саппоро хотын нэгэн бааранд дэлбэрэлт болж, 40 гаруй хүн бэртэж, гэмтжээ

2018-12-17 12:24:45

Японы Саппоро хотын нэгэн бааранд дэлбэрэлт болж 40 гаруй хүн бэртэж, гэмтжээ. Ням гарагийн орой болсон дэлбэрэлт хий алдсанаас үүдсэн байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байна. Орон сууцны барилгад байдаг энэ баарнаас гадна тэр барилгын нэг дэлгүүр, үл хөдлөх хөрөнгийн агентлаг осол болсны дараа шатжээ.

Таван цаг хагас үргэлжлэн ассан галд баар байрлаж байсан хоёр давхар барилга ихээр өртөж ойролцоох байшингуудын цонх хагарчээ. Цагдаагийнхны хэлснээр энэ барилгад байрлан ажиллаж байсан үл хөдлөх хөрөнгийн газарт ажилладаг 30-аад насны нэг эрэгтэйн нүүр ноцтой түлэгдсэн байна. Хэргийг нүдээр үзсэн хүмүүс хий үнэртэж байсан тухай ярьцгаасан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Японы Саппоро хотын нэгэн бааранд дэлбэрэлт болж, 40 гаруй хүн бэртэж, гэмтжээ  
Үзсэн: 826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй