Шууд Chart

Нэгдүгээр ангийн хүүхдийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой

2018-12-18 14:42:05

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан зөвлөмжид нэгдүгээр ангийн хүүхдийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байхаас гадна даалгаврын хэмжээ, ачааллыг сургалтын агуулга, сурагчдын нас, бие, хөгжлийн онцлогт тохируулах ёстойг заажээ.

Гэвч энэ зөвлөмж өнөөдрийн байдлаар сургуульд хэрэгжихгүй байгааг эцэг, эхчүүд хэлж байна. Түүнчлэн анхлан сургуульд орж байгаа хүүхдүүдийн хувьд цагийн турш даалгавартайгаа зууралдана гэдэг сэтгэл санааны маш том дарамт болдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Нэг цаг байтугай 3 цаг суугаад даалгавраа барахгүй байгаа тохиолдол байна.

Тиймээс бага ангийн сурагчдын ачаалал даах чадварын судалгааг хийж эхэлснээ Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга н.Отгончимэг мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ангид 7 төрлийн хичээлийг судалж байна. Үүнд, Монгол хэл, математик, Хүн ба орчин, Дүрслэх урлаг технологи, Хөгжим, Иргэний боловсрол гэсэн хичээлүүд багтдаг. Хичээл бүрт даалгавар өгдөг гэж тооцвол манай улсын нэгдүгээр ангийн сурагч америк хүүхдээс 6 дахин их хугацаагаар даалгавар хийдэг гэсэн судалгаа байна. 


Нэгдүгээр ангийн хүүхдийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой   
Үзсэн: 1412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй