
ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс шинээр жолооч болсон, жолоодох эрх сэргээсэн, жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд гурван сарын хугацаатай түр зөвшөөрлийг хэвлэн олгож байна.
Жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгслийг худалдан авах тендер зарласан тул он гараад хэвлэж эхэлнэ. Тэр хүртэл түр зөвшөөрөл олгож байгаа учраас үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гараагүй гэж Бүртгэл хяналтын төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн хошууч н.Очирбат ярилаа.
Харин Монгол Улсаас гадаад улсад ажиллаж амьдрах, сурахаар явж буй иргэдийн жолооны үнэмлэхийг пластикаар хэвлэн олгож байна.
Жолооны үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдэд 3 сарын хугацаатай түр зөвшөөрлийг олгож байна | ||
Үзсэн: 2035 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.