Шууд Chart

Нүхэн жорлонд хүн унаж нас барсан хэрэг гарчээ

2018-12-19 11:18:37

Өчигдөр нийслэлийн СХД-т нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлагын дагуу алба хаагчид ажиллалаа. Аврах ангийнхан 18 минут ажиллаж 55 настай эмэгтэйн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Мөн энэ сарын 9-нд Увс аймгийн Наранбулаг суманд малчны хотонд мал, амьтны халдварт галзуу өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж ирсэн тул устгаж дээж авч Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд тогтоогдсон байна.  Иймд энэ сарын 11-ээс 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Өчигдрийн байдлаар хяналтын нэг цэгт 3 хүн, 1 автомашинтай ажиллаж 3 өрхийн 850 бог малыг вакцинжуулж 2 өрхийн 16 ямаа, 1 үнэгний сэг зэмийг булж устган 250 мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. 

Он гарсаар хүн, мал, амьтны гоц халдварт өвчин 70, халдварт өвчин 77 удаа гарсан байна. Үүнд боом, шүлхий, хонины цэцэг, мялзан, галзуу зэрэг өвчнүүд багтаж байгаа юм.

Өчигдөр гэр, байшин, амбаар, хүнсний лангуу шатлаа гэх 7 дуудлага бүртгэгдэж гал түймэр унтраах аврах ангийн алба хаагчид ажиллалаа гэж ОБЕГ-с мэдээллээ.


Нүхэн жорлонд хүн унаж нас барсан хэрэг гарчээ  
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй