
Газрын тос экспортлогч орнууд олборлолтоо бууруулахаар тохирсноос үл хамааран “Брент” маркийн нефтийн үнэ буурсаар байна. Ирэх 2 дугаар сард нийлүүлэх “Брент” нефтийн нэг баррелийн үнэ өчигдөр өмнөх өдрийн арилжааны хаалтын ханшаас бараг 4 хувиар буурч, 57,27 долларт хүрсэн байна.
Энэ нь 2017 оны 10 сараас хойших хамгийн доод үнэ болж байгаа юм. Америкийн Баруун Техасын нефтийн нэг баррелийн үнэ 48,44 доллар орчимд байна. Энэ сарын 7-нд ОПЕК болон тус нэгдэлд багтдаггүй орнууд олборлолтын хэмжээгээ дахин бууруулахаар тохирсон юм. Тэр дагуу ирэх оны 1 дүгээр сараас эхлэн хоногт олборлох нефтийн хэмжээг энэ оны 10 дугаар сарынхтай харьцуулахад 1,2 сая баррелиар бууруулахаар болсон юм. Түүний дараахнаас нефтийн үнэ өссөн боловч удалгүй буцаад буурч эхэлсэн юм.
Энэ зуур ОПЕК болон тус нэгдэлд багтдаггүй нефть экспортлогчдын тохиролцооны талаар зах зээл дээр зарим сэжиг таамаг байгааг шинжээчид тэмдэглэж байна. ОПЕК-ийн орнууд болон Орос улс олборлолтоо бууруулах амлалтаа хэр хэмжээгээр биелүүлэх вэ гэдэг асуулт ямагт байдаг гэдгийг “Рэймонд жеймс энд ассошиэйтс” санхүүгийн компанийн шинжээч Павел Молчанов хэлж байна.
Илүүдэл нефтиэ зах зээлээс татахад нь ОПЕК-т зургаан долоо хоног орчим ордог. Үүний зэрэгцээ нефтийн хамгийн том үйлдвэрлэгч Саудын Араб улс нефть олборлолтыг бууруулахын эсрэг байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шахалтанд орж байгааг шинжээчид дурдсан байна. 22
“Брент” маркийн нефтийн үнэ буурч байна | ||
Үзсэн: 714 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.