Шууд Chart

Арилжааны банкууд өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж анхааруулж байна

2018-12-19 14:19:22

Арилжааны банкууд энэ сард багтаан өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх Монголбанкны шаардлагыг биелүүлэх ёстойг анхааруулж байна. Арилжааны банкуудын активын чанарыг үнэлгээг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан. Активын чанарын үнэлгээний үр дүнд банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлага 2017 оны жилийн эцсийн ДНБ-д харьцуулахад 1.9 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй гарсан нь тодорхой эрсдэл байна гэж үзсэн.

Активын чанарын үнэлгээний үр дүнгийн тохируулгын дараах байдлаар 2017 оны жилийн эцсийн банкны салбарын өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 13.7 хувь, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 45 хувьтай гарсан. Тиймээс Монголбанкнаас цаашид өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх 9 сарын хугацаатай үүрэг даалгавар банкуудад өгсөн. Арилжааны банкууд тухайн шаардлагыг энэ сард багтаан бүрэн хангасан байх шаардлагатайг Төв банкнаас анхааруулж байна. Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин:

 Хэрвээ Олон улсын валютын сан, Монголбанкны шаардлагын дагуу өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж чадаагүй тохиолдолд төрөөс санхүүжүүлэх замаар асуудлыг шийдвэрлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, энэ онд батлагдсан Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийг ашиглах нөхцөл бүрдэх юм.


Арилжааны банкууд өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж анхааруулж байна  
Үзсэн: 1431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй