Шууд Chart

Туркэд төрийн эргэлт зохион байгуулсан гэх гол сэжигтэнг Анкарад шилжүүлэн өгнө

2018-12-19 14:47:32

Туркэд төрийн эргэлт зохион байгуулсан гэх гол сэжигтэн Феттулла Гулен-ыг Анкарад шилжүүлэн өгөх талаар Америкийн ерөнхийлөгч ярьсныг Цагаан ордон баталлаа.

 “Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Туркийн ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоганд “2016 оны төрийн эргэлтийн цаад гол сэжигтэн шашны номлогчыг Анкарад шилжүүлэн өгөх талаар бодож үзнэ” хэмээн хэлсэн”” гэж Цагаан ордон Мягмар гарагт мэдэгджээ. Гэхдээ, “энэ талаар үргэлжлүүлэн ярьсан зүйл байхгүй, ямар ч үүрэг хүлээгээгүй” хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сарра Сандерс тайлбарлажээ.

Гэхдээ энэ асуудлаар Америкийн захиргааныхнаас “ерөнхийлөгч Трамп их 20-ын уулзалтын үеэр Туркийн ерөнхийлөгчтэй уулзахдаа Гуленийг шилжүүлэх амлалт өгөөгүй” хэмээн нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. 

Өнгөрөгч ням гарагт энэ талаар Туркийн гадаад хэргийн яамнаас “Трамп Эрдоганд Вашингтон Фетулла Гуленийг буцаах талаар ажиллаж байгаа хэмээн хэлсэн” гэж мэдэгдсэнийг хэвлэлүүд бичиж байгаа юм. 

2016 онд Туркийн цэргүүд парламентийн ордонруугаа халдаж, зэвсэггүй энгийн номхон иргэдийг буудан төрийн эргэлт хийхийг завдсан байдаг. Энэ хэргийн гол эзэн зохион байгуулагчаар Анкара Америкт суугаа лалын шашны номлогч Фетулла Гулен-ыг буруутган түүнтэй холбоотой байж болох хүмүүсийг барьж хорих болсон юм.

Харин Америк Турк 2-ын хувьд Сирийн асуудлаарх байр сууринаасаа болоод улам зөрчилдөж эхлээд байна.


Туркэд төрийн эргэлт зохион байгуулсан гэх гол сэжигтэнг Анкарад шилжүүлэн өгнө  
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй