Шууд Chart

Сураггүй болсон малчны цогцсыг олжээ

2018-12-24 10:35:41

Увс аймгийн Малчин сумын харьяат малчин 24 настай эрэгтэй О энэ сарын 20-ны өдрийн 22 цагийн орчимд морьтой яваад сураггүй болсон. Маргааш нь унаж явсан морь нь ойролцоох хөршийн өвөлжөөнд гүйж ирсэн байдаг. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, нэг авто машин, Нутгийн захиргааны байгууллагын ажилтан, орон нутгийн иргэд гээд нийт 30 хүн, хоёр авто машин, хоёр мотоциклтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Өнгөрсөн шөнө иргэн О-ын цогцсыг тус сумын Баянмандал багийн “Бужиндаа” гэдэг газраас олжээ.  

Халтиргаа гулгаа ихтэй байгаа энэ үед орон нутгийн замд анхаарал болгоомжтой байхыг, хүйтний үед хувийн бэлтгэлээ сайтар базааж, шөнийн цагаар хол замд гарахгүй байж өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна. 


Сураггүй болсон малчны цогцсыг олжээ   
Үзсэн: 771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй