
Монголын болон Өвөр Монголын өөртөө засах орны дэлгэцийн уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Торгууд ван” түүхэн уран сайхны кинонд БНХАУ-ын Соёлын газраас зөвшөөрөл олгожээ.
2016 онд зураг авалт нь дууссан тус бүтээлийг найруулагч Ж.Сэнгэдорж найруулж, гол дүр Лхаваанжавын дүрийг УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх амилуулсан. Мөн тус бүтээлд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Өнөржаргал, О.Долгор, ӨМӨЗО-ы дуучин, жүжигчин Д.Халин нарын уран бүтээлч тогложээ.
Тус бүтээл энэ сарын 9-нд урд хөршид нээлтээ хийсэн юм.






“Торгууд ван” уран сайхны кино урд хөршид нээлтээ хийжээ | ||
Үзсэн: 1487 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.