Шууд Chart

Тайландад эмчилгээний зорилгоор Каннабис хэрэглэхийг хуулиар зөвшөөрчээ

2018-12-26 13:13:16

Мягмар гарагт тус улсын парламентад мансууруулах бодисын тухай 1979 оны хуульд өөрчлөлт оруулах талаар санал хураалт болж дэмжиж хуульчилсан байна.  Хууль тогтоогчид хуулийн төслийг Шино оны өмнө батлахаар онцгой чуулган хийсэн байна.  энэ хүрээнд хэрэглэгчид хэрэв эмчийн жортой бол анагаахын буюу эрүүл мэнд эмчилгээний зоригоор шаардлагатай хэмжээгээр Марихуан авч болно. харин нийлүүлэгчид буюу борлуулагчдад  үүнийг худалдах зөвшөөрлийг хатуу хяналтаар өгч шалгаж байна.

Парламентийн гишүүд үүнийгээ Тайланд хүмүүст зориулсан шинэ жилийн бэлэг хэмээсэн ч, зугаа цэнгэлийн байдлаар хэрэглэх нь хууль бус хэвээр үлдэж байгаа юм байна.

Ингэснээрээ Зүүн өмнөд Азийн зарим орнуудад хар тамхины хэрэглээнд хамгийн хатуу ял шийтгэл оноодог  бол Тайландад үүнийг эмчилгээний зориулалтаар зөвшөөрсөн анхны улс болж байна. Тус улс марихуаныг эртнээс уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байсан ч, 1930аад оны үед  хориглож байжээ.

Ерөнхийдөө сүүлийн үед мансууруулах бодисын хэрэглээг дэлхийн улс орнууд эргэн харж өөрчлөх болсныг хэвлэлүүд дурдаж байна. үүнд Канад, Уругвай зэрэг улсуудад үүнийг зугаа цэнгэлийн зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрсөн байна. гэхдээ зүүн өмнөд Азийн улсуудад хамгийн хатуу шийтгэл оноодог хэвээр байгаа юм. Малайзад л гэхэд нэг эрэгтэй каннабис зарж энэ оны эхээр насаараа хоригдох ял авчээ.


Тайландад эмчилгээний зорилгоор Каннабис хэрэглэхийг хуулиар зөвшөөрчээ  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй