
Дакагийн 17 дахь удаагийн олон улсын кино наадам ирэх оны нэгдүгээр сарын 10-18-нд Бангладеш улсын Дака хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн кино наадамд Монгол Улсаас найруулагч, жүжигчин А.Мөнгөнзул тус фестивалийн "Spiritual Films Section"-ийн шүүгчээр албан ёсоор уригдаж оролцох аж.
Мөн найруулагч Д.Галбаяр бүтээл "Миний Нууц", А.Төгсбаярын "Хүн Мод" , С.Бүжингийн "Сайн Аав" зэрэг монгол кино "Cinema of the World Section" хэсэгт оролцож, дэлхийн 220 гаруй кино уран бүтээлтэй хамт олон улсын үзэгчдэд хүрэхээр болжээ.


Жүжигчин А.Мөнгөнзул олон улсын кино наадамд шүүгчээр ажиллана | ||
Үзсэн: 1307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.