
Оросын суут хөгжмийн зохиолчдын нэг Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаан өнгөрөгч долоо хоногт Тихвиний концертын танхим болон алдарт Мариинский театрт болсон. Тус уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон дуурийн дуучин Э.Анхбаяр дуурь, романс гэсэн хоёр төрөлд түрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Зөвлөлт холбоот улсын ардын жүжигчин Н.А.Обуховагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын VIII уралдаан саяхан хойд хөршид зохион байгуулагдлаа. Тус уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Улсын филармонийн гоцлол дуучин Б.Монголхүү гуравдугаар байрт шалгарчээ.



Б.Монголхүү олон улсын дуурийн дуулаачдын уралдааны гуравдугаарт байрт шалгарлаа | ||
Үзсэн: 1567 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.