Шууд Chart

Владимир Путин хүчтэй, нэгдмэл баг болохыг уриаллаа

2019-01-01 14:55:37

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ард түмэнднээ хандаж хэлсэн үгэндээ хүчтэй, нэгдмэл, хүчтэй баг болж хамтран ажиллахыг уриаллаа. Тэрбээр шинэ жилийн мэндчилгээндээ “ОХУ-д тусалж дэмжих хүч гэж хэзээ ч байгаагүй. Цаашид ч байхгүй. Тиймээс нэгдмэл, хүчтэй баг болж үлдэх хэрэгтэй. Бүх талаар нэгдэн нийлж чадсан тохиолдолд зорилгодоо хүрнэ” гэдгийг онцолжээ.

Мөн тэрбээр 2019 онд Оросын эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт сорилт тулгарч байна гээд “Амьдралын чанарыг сайжруулах нь мөн энэ оны гол зорилт байх болно” гэсэн байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

Владимир Путин хүчтэй, нэгдмэл баг болохыг уриаллаа   
Үзсэн: 1094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй