Шууд Chart

Ши Жиньпин: БНХАУ нээлттэй бодлогоо улам нээлттэй болгож, бие даасан тусгаар байдлаа бэхжүүлнэ

2019-01-01 15:10:03

БНХАУ нээлттэй бодлогоо улам нээлттэй болгож, бие даасан тусгаар байдлаа бэхжүүлнэ гэж мэдэгдэв. Тус улсын дарга Ши Жиньпин даваа гарагт төв телевизээрээ дамжуулан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ ийм мэдэгдэл хийсэн байна.

Тэрбээр энэ мэндчилгээндээ "БНХАУ-ын Засгийн газар 2018 оны нөхцөл байдлыг эргэн тунгааж байгаль орчны асуудлуудаа шийдвэрлэхэд хүчин зүтгэл гаргана гээд өнгөрсөн онд 10 сая хүнийг ядуурлаас гарган ард иргэдийнхээ ахуй амьжиргааг дээшлүүллээ" гэдгийг тодотгожээ. 

Мөн 2019 онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохионо гээд “Хятад улс өөрийн улсын хүч, бие даасан байдлаа хадгалахын тулд ард түмэндээ итгэж найдах хэрэгтэй болж байна. Өөртөө найдна гэдэг бол БНХАУ-ыг үндэслэгч Мао Зедуны хэлэх дуртай үг байсан. Олон улсын нөхцөл байдал яаж өөрчлөгдөх нь бидэнд чухал биш. Аюулгүй байдал, үндэсний тусгаар тогтнолоо хамгаалж, хадгалж үлдэх Хятад улсын бодлого өөрчлөгдөхгүй” гэсэн утга бүхий мэдэгдэл хийжээ.

Үүнээс гадна бид дэлхий нийтийг анхааралтай ажиглаж нүдээ нээсэн учраас сүүлийн 100 жилдээ үзээгүй том өөрчлөлт хийсэн гээд БНХАУ дэлхий дахинд нээлттэй бодлогоо улам нээлттэй болгож, шинэчлэлийн хурдаа зогсоохгүй гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Ши Жиньпин: БНХАУ нээлттэй бодлогоо улам нээлттэй болгож, бие даасан тусгаар байдлаа бэхжүүлнэ  
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй