Шууд Chart

Хөлдүү байшинд 35 цаг байсан нярайг эсэн мэнд олжээ

2019-01-02 11:51:04

Даваа гарагт ОХУ-ын Магнитогорск хотын нэгэн орон сууцны барилгад дэлбэрэлт болсны улмаас 10 давхар байшин голоороо нурж 7 хүн нас барж, 36 хүн сураггүй болжээ. Аврагчид 35 цагийн дараа орон сууцны нурангиас нэгэн нярай хүүг эсэн мэнд олсон байна. Ягаан оймстой энэ бяцхан хүүг хучлагаар хучиж эмнэлэг рүү хүргүүлж байгаа нь дүрс бичлэгт буужээ. Оросын үйлдвэрлэлийн бүс болсон Магнитогорск хотод одоо цельсийн хасах 17 хэмийн хүйтэн байгааг хэвлэлүүд онцолж байна.

Хүүгийн уйлах чимээгээр нь аврагчид олжээ. Гэхдээ нурах эрсдэл байсан учраас аврах ажиллагаа хүнд нөхцөлд болж, хүүг эсэн мэнд гаргасан аврагчид энэ бол гайхамшиг гэж ярьсан байна. 

Хүүгийн эх эсэн мэнд байгаа бөгөөд одоо эмнэлэгт хүүгээ харж байгаа тухай "Интерфакс" мэдээлж байна. Даваа гарагийн өглөө хүмүүсийг унтаж амарч байх цагаар болсон энэ дэлбэрэлт ахуйн хий алдсанаас үүдэлтэй ажээ.

Орон сууцны барилгууд нь хуучирч, хүмүүс ахуйн хийг буруу хэрэглэснээс үүдэн ОХУ-д энэ төрлийн осол сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа гарч байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Хөлдүү байшинд 35 цаг байсан нярайг эсэн мэнд олжээ  
Үзсэн: 2679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2019-01-03 10:22
Hul,gar n huldsun huuhediig esen mend gej helj boloh uu?!novshiin setguulch yumaa.
Сэтгүүлчид [127.0.0.xxx] 2019-01-03 08:56
Боловсролоо дээшлүүл сэлтгүүлч ээ ямар насны хүүхдийг нярай хүүхэд гэж нэрлэдгийг сураад дараа нь нийтлэл бичсэн нь дээр байх даа

Бидэнтэй нэгдээрэй