Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Жамаль Хашоггийн аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүст цаазын ял төлөвлөж байна

2019-01-04 11:38:16
Error loading player: No playable sources found

Сэтгүүлч Жамаль Хашоггийн аминд хүрсэн гэж сэжиглэгдэж байгаа хүмүүст прокурорууд цаазын ял төлөвлөж байна. Энэ тухай Саудын Арабын нэгэн хэвлэлд тус улсын прокурорын газраас сэтгүүлч Жамаль Хашоггийн аминд хүрсэн гэж сэжиглэгдэж буй 11 хүний тавд нь цаазын төлөвлөж байна гэж мэдээлжээ.

Тэдгээр 11 хүнд холбогдох хэргийн анхны сонсгол хурал Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болж, сэжигтнүүдийг шүүх ажиллагаа эхэлсэн байна. Цаазын ял төлөвлөж байгаа хүмүүс нь чухам хэн хэн гэдэг, энэ хэрэгт ямар холбоотой болох талаар нарийн мэдээлэл байхгүй байна.

Харин орон нутгийн хэвлэлд энэ талаар “Хэргийн холбогдох баримтыг шилжүүлэн өгөх хүсэлтэд Туркийн тал хариу өгөөгүй” гэж Саудын Арабын Прокурорын газар мэдэгдсэнийг иш татан мэдээлжээ.

Өнгөрөгч 11 дүгээр сард Саудын Арабын Прокурорын газраас буруутнуудад нь цаазын ял оноох болно гэж мэдэгдээд байсан юм. Хэргийн сэжигтнүүдийг Туркийн шүүхэд шилжүүлэн өгөхийг Анкара шаардаж байгаа ч Саудын Арабын талаас энэ хүсэлтээс татгалзаж байна. Тус улс сэтгүүлч Жамаль Хашоггийн хэргийн талаар өөр, өөр тайлбар мэдэгдэл хийснийг "СNN" сануулж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Жамаль Хашоггийн аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүст цаазын ял төлөвлөж байна  
Үзсэн: 1450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй