Шууд Chart

Патрик Шэнахэн: Хятадын талд илүү ихээр анхаарал хандуулна

2019-01-04 11:56:28

АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч БНХАУ-ын талд илүү төвлөрч анхаарал хандуулна гэдгээ мэдэгдлээ. Энэ сарын 1-ний өдөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Жим Маттисийн ажлыг залгаж авсан Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шэнахэн лхагва гарагт Пентагоны удирдах албаны хүмүүстэй уулзсан байна. 

Тэрбээр энэ уулзалтын үеэр АНУ-ын Батлан хамгаалах салбар ОХУ болон БНХАУ-ын талд төвлөрсөн стратеги бодлогыг үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.

Ингэхдээ Хятадын талд илүү ихээр анхаарал хандуулна гэдгээ илэрхийлж, АНУ Сири, Афганистан дахь зэвсэгт босогчидтой тэмцэхийн хажуугаар “Хятад, Хятад, Хятад”-ын талд төвлөрнө гэж хэлснийг нь албаныхан хэвлэлд ярьсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Батлан хамгаалахын шинэ сайдынхаа талаар ярихдаа “Шэнахэний Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаа сунгагдаж магадгүй” гэсэн агуулгатай үг хэлснийг зарим хэвлэлд сануулж байна.

Дональд Трамп 2017 онд Батлан хамгаалахын орлогч сайдаар томилох үед Шэнахэн цэрэг дипломатын ямар ч туршлагагүй хувийн салбарт ажилладаг хүн байсныг ч мөн бичиж байна.

Харин энэ удаа сайдын үүрэг гүйцэтгэгч болсноороо тэрбээр Хятадын талтай тохиролцоонд хүрэх, Америк цэргүүдийг Сириэс гаргах зэрэг асуудлуудтай нүүр тулах хэрэгтэй болж байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Патрик Шэнахэн: Хятадын талд илүү ихээр анхаарал хандуулна   
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй