Шууд Chart

АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээ ирэх 7 хоногийн эхээр Бээжинд болно

2019-01-04 13:17:27

АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээ ирэх 7 хоногийн эхээр Бээжинд болно. Энэ талаар зарим хэвлэлд хоёр улсын худалдааны яриа хэлэлцээ нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт Бээжин хотод болж магадгүй байна гэж мэдээлж байсан.

БНХАУ-ын Худалдааны яамнаас энэ мэдээллийг баталж, АНУ-ын Худалдааны орлогч төлөөлөгч Жеффри Герриш болон Сангийн яамны Олон улсын хэрэг хариуцсан дарга Дэвид Малпасс тэргүүтэй төлөөлөгчид ирэх 7 хоногт Хятадад айлчилна гэж мэдэгдсэн байна.

Энэ мэдэгдэлд “Баасан гарагийн өглөө АНУ Хятадын талаас энэ асуудлыг хариуцсан орлогч сайд нар утсаар ярилаа. Энэ үеэр хоёр тал Америкийн талын төлөөлөгчдийг нэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлах талаар ярилцан тохиролцлоо” гэсэн байна.

Хоёр улсын төрийн тэргүүн өнгөрөгч 12 дугаар сард болсон "Их 20"-ийн уулзалтын хажуугаар тусгайлан уулзсаныхаа дараа худалдааны зөрчил маргаанаа шийдвэрлэхийн тулд харилцан итгэлцэл хэрэгтэй гэж бие биедээ уриалж байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээ ирэх 7 хоногийн эхээр Бээжинд болно  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй