
Энэтхэгийн хинду шашны хатуу чиг шугам баримтлагчид эмэгтэйчүүдийг ариун сүмд нь орохыг эсэргүүцэн үймээн самуун гаргалаа. Энэтхэгийн шүүхээс тус улсын 100 жилийн "настай" нэгэн хоригийг цуцалж эмэгтэйчүүдэд мөргөл үйлдэх газраа өөрийн дураар сонгох эрхийг өнгөрөгч есдүгээр сард олгосон байдаг.
Гэвч эмэгтэйчүүд энэ эрхээ эдэлж чадахгүй байсан тул тус улсын Керала муж даяар гинжин хэлхээ үүсгэн жагссан юм. Ингээд лхагва гарагт анх удаа хоёр эмэгтэй мөргөл үйлдэхээр 800 гаруй жилийн түүхтэй "Сабаримала" сүмд цагдаагийн хамгаалалттайгаар орсон байна. Энэ үеэр хинду шашны хатуу чиг шугам баримтлагчид тэднийг зогсоохын тулд цагдаа нартай мөргөлдөж, үймээн дэгдээжээ. Энэ эмх замбараагүй байдал хоёр өдөр үргэлжилсэн байна.
Эсэргүүцэгчид болон цагдаа нарын дунд болсон эхний өдрийн эмх самбараагүй байдал мөргөлдөөний улмаас нэг эрэгтэй нас барж, 15 хүн бэртэж гэмтсэн байна. Мөн эсэргүүцэгчдээс 266 хүнийг баривчилсан гэж албаныхан мэдээлжээ.
Хатуу чиг шугам баримтлагчид дэлгүүрүүдийг сүйтгэн, зам дээр галд шатаж буй дугуй байрлуулж, гол гол тосгонууд замуудыг хаажээ. Харин цагдаа нар тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч ашиглажээ.
Энэтхэгт нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг "Сабаримала" сүмд орж мөргөл үйлдэхийг нь эртнээс хориглож иржээ. Хуучин цагт бичигдэж албажаагүй байсан энэ хоригийг 1972 онд хуульчилж байсан аж.
"Сабаримала" сүмд 2 эмэгтэй мөргөл үйлдэхээр орсноос болж үймээн дэгджээ | ||
Үзсэн: 858 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.