Шууд Chart

Дональд Трамп: Ким Жон Унтай хийх дээд хэмжээний уулзалтыг хаана зохион байгуулах тухай хэлэлцэж байгаа

2019-01-07 12:20:08

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагчтай хийх дээд хэмжээний уулзалтыг хаана зохион байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа гэж мэдэгджээ. Дональд Трамп өчигдөр "Цагаан ордон"-д сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Энэ тов нэг их удахгүй тодорхой болж зарлах байх. Манай тал ч, тэдний тал ч уулзалт хийх хүсэлтэй байгаа. Тиймээс түр харзнаж л байя” гэжээ. 

Мөн тэрбээр Умард Солонгостой яриа хэлэлцээ “сайн явагдаж байгаа” гэсэн боловч Пхеньяны эсрэг хориг арга хэмжээг хэвээр үлдээх байр суурьтай байгаагаа дахин нотолсон байна.

Дональд Трамп өнгөрсөн оны зургаадугаар сард Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа ийм уулзалт хийсэн АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон юм. Гэхдээ Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах АНУ-ын үндсэн зорилгод өнөө хэр дорвитой ахиц гарсан зүйлгүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоо хоногийн өмнө Ким Жон Унаас захидал хүлээж авснаа мэдээлж байсан ч агуулгыг нь дэлгэрүүлж зарлаагүй юм.  Зургаадугаар сард болсон уулзалтын үеэр хоёр улсын удирдагч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан. 

Гэхдээ тухайн хэлэлцээрт уг үйл явцыг хэрэгжүүлэх механизм, цаг хугацааны хуваарь болоод бусад нарийн зүйлсийг заагаагүй юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп: Ким Жон Унтай хийх дээд хэмжээний уулзалтыг хаана зохион байгуулах тухай хэлэлцэж байгаа   
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй