Шууд Chart

Малайзын Эзэн хаан тавдугаар Султан Мухамад хаан суудлаасаа татгалзлаа

2019-01-07 13:26:59

Жар гаруй жилийн өмнө Британийн колони байхаа больж тусгаар тогтносноос хойш Малайзын Эзэн хаан өөрийн хүсэлтээр хаан суудлаасаа татгалзаж байсан удаагүй. Тэгвэл тавдугаар Султан Мухамад хаан ширээнээсээ ийнхүү бууж байна.

Малайзын Эзэн хаан өөрийн хүсэлтээр хаан суудлаасаа татгалзаж байсан удаагүй.

Малайзын Эзэн хаан тавдугаар Мухамад Оросын нэгэн мисс эмэгтэйтэй гэрлэж, түүний хувийн амьдралын талаар янз бүрийн таамаг өрнөх болсон. Тэрбээр өнгөрөгч 11 дүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа түр хойш тавьсныхаа дараа мөн л түр чөлөөтэй байсныг хэвлэлүүд бичиж байна.

Гэхдээ албаныхан энэ талаарх хов жив, цуу үгэнд ямар нэг тайлбар хийж, түүний эрүүл мэндийн талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байгаа юм. Харин Хааны ордноос 2016 онд хаан болсон тавдугаар Султан Мухамад хаан ширээнээсээ бууж гэртээ буцахад бэлэн болсон гэж мэдээлж байна.

Тэрбээр бартаат замын уралдаан, буудлага, тэсвэр тэвчээр шаардсан тэмцээн уралдаан зэрэг  эрсдэлтэй спортын төрлүүдэд дуртай болохыг хэвлэлүүд мөн сануулж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Малайзын Эзэн хаан тавдугаар Султан Мухамад хаан суудлаасаа татгалзлаа  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй