Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Оросын үнэн алдартны шашинтнууд Зул сарын баяраа тэмдэглэж байна

2019-01-07 14:07:02
Error loading player: No playable sources found

Москвад байдаг "Аврагч Христийн цогчин дуган"-д Москвагийн болон Бүх Оросын тэргүүн хамба Кирилл урьд шөнө Зул сарын шөнийн мөргөл ном хуруулж, уг ёслолыг “Россия-1” телевиз шууд дамжуулжээ. 

Бүх Оросын тэргүүн хамба сүсэгтэн олонд хандсан айлтгалдаа "Энэ баярыг буяны үйл хэрэгт зориулахыг уриалжээ. Мөн хүн болгоны дэргэд дэмжлэг туслалцаа шаардлагатай хүн байдгийг сануулаад, Христосын мэндэлсний баяр бол хүнлэг ёсны дээд чанаруудаа ил гаргаж, хүмүүст хайр, баяр баясал бэлэглэх маш сайхан боломж юм" гэжээ.

Оросын гол цогчин дуганд болсон айлтгал залбиралд мянгаар тоологдох сүсэгтэн олон хуран цугларсны дотор Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев, гэргий Светланагийн хамт оролцсон байна. Мөн Холбооны зөвлөл, Төрийн Думын гишүүд, төрийн бусад өндөр дээд албаны хүмүүс байлцсан байна.

Оросын үнэн алдартны шашинтнуудаас гадна Иерусалим, Польш, Гүрж, Сербийн үнэн алдартны сүм хийдүүд мөн өнөөдөр энэ баярыг тэмдэглэж байгаа юм. Юлийн он тооллыг баримталдаг зүүний ёсыг баригч католик болон протестант шашинтнууд мөн тэдэн дээр нэмэгдэж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Оросын үнэн алдартны шашинтнууд Зул сарын баяраа тэмдэглэж байна  
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй