
Уурхай Афганистаны зүүн хойд нутгийн Бадахшан мужийн Кохистан хэмээх дүүрэгт байдаг байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тосгоны иргэд алт олборлохоор 60 метр гүн газар ухсанаас гадна энэ түр уурхай голын эрэг дагуу байдаг зэрэг нь нурах шалтгаан болсон байна. Уурхай нурахад долоон хүн бэртэж гэмтжээ.
Афганистаны Үндэсний гамшгийн менежментийн албаны мэдээлснээр нас барсан хүмүүсийн гэр бүлийнхэн тус бүр 660 доллартай тэнцэх афгани мөнгөн тэтгэмж авах юм байна.
Афганистан улс нь эрдэс баялгийн асар их нөөцтэй боловч уурхайнуудын ихэнх нь хуучирч, хамгаалалт муутай байдаг нь асуудал үүсгэдэг аж.
Алтны уурхай нурж, 30 гаруй хүн нас баржээ | ||
Үзсэн: 1345 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.