
Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким ажлаа өгнө гэдгээ өчигдөр зарлалаа. Тэрбээр ирэх хоёрдугаар сарын 1-нд ажлаасаа чөлөөлөгдөнө гэж мэдэгдсэн байна.
. Гэхдээ тэрбээр ямар шалтгаанаар чөлөөлөгдөж байгаагаа хэлээгүй байна.
Дэлхийн банкны 12 дахь Ерөнхийлөгч Жим Ён Ким “Хэт ядуурлыг бууруулах зорилготой энэ том институтыг удирдах нь надад маш том боломж олгосон” гэж ярьжээ. Мөн тэрбээр хөгжиж байгаа улс орнуудад дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийдэг нэгэн компанид хүчин зүтгэх гэж байгаагаа хэвлэлийнхэнд дуулгажээ.
Түүнийг Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа
Харин АНУ-ын хувьд Дэлхийн банкны хамгийн том хувьцаа эзэмшигч тул Вашингтон энэ суудалд Америкийн эрх ашгийг хадгалах хэн нэг хүнийг суулгахаар төлөвлөж байж болох юм гэсэн таамаг байна.
Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн банкны удирдлагуудыг удаа дараа шүмжилж, БНХАУ-ын талд хэт их хэмжээний зээл олгож байна гэж буруутгаж байсан юм.
Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким ажлаа өгнө | ||
Үзсэн: 724 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.