
Францын Ерөнхий сайд Эдуард Филипп "Урьдчилан зарлаж мэдэгдээгүй эсэргүүцлийн үйл ажиллагааг дарж хатуу арга хэмжээ авах тухай тусгасан хуулийг удахгүй танилцуулах төлөвлөгөөтэй" гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр “Бид жагсах эрхээ хадгалах хэрэгтэй. Бас хууль зөрчсөн хүмүүсийг хориглох ёстой. Тэд жагсаал цуглаан хийхдээ урьдчилан мэдэгдэх ёстой гэдэг үүргээ биелүүлэхгүй байгаагаас гадна хүмүүс тэр мэдэгдэж зарлаагүй жагсаалд оролцоод байгаа учраас Засгийн газар үүний эсрэг хуулиа шинэчлэхээр төлөвлөж байгаа юм” гэжээ.
Эсэргүүцэгчид өнгөрөгч ням гарагт Парис хотын гудамж талбайд гал тавьж, цагдаа нар руу халдах зэргээр дургүйцлээ илэрхийлжээ.
Урьдчилан мэдэгдээгүй эсэргүүцлийн үйл ажиллагааг хүчээр зогсоох тухай хууль батална | ||
Үзсэн: 640 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.