
Тус агентлаг "Хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахад хүчин зүтгэл гаргаж, Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх улс төрийн үйл явцыг урагшлуулах, хоёр улсын ард иргэдэд илүү ашиг тус авчирч, бүс нутаг болоод дэлхий дахинд энх тайван тогтвортой байдлыг бүрдүүлж, хөгжил дэвшил гаргахад эерэг нөлөө үзүүлэхээр тохиролцлоо" гэж мэдээлжээ.
Мөн БНХАУ-ын өөр нэг хэвлэлд "Хятадын дарга Ши Жиньпин Пехньяанд айлчлах саналыг хүлээн авлаа гэж Умард Солонгосын төрийн хэвлэлд бичсэнийг иш татан мэдээлсэн байна. Гэхдээ түүний айлчлалын талаар нарийн мэдээлэл байхгүй байна.
Энэ тухай Өмнөд Солонгосын "Ёонхап" агентлаг “
” гэж лхагва гарагт мэдээлсэн юм.Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Бээжинд айлчлах хугацаандаа Хятадын дарга Ши Жиньпинтэй цаг орчим уулзаж, яриа хэлэлцээ хийсэн. Өчигдөр энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй байсан ч, “Умард Солонгос АНУ хоёр харилцан буулт хийнэ гэж найдаж байна” гэж Ши Жиньпин Ким Жон Унд хэлсэн гэж "Синьхуа" агентлаг мэдээлжээ. Мөн уулзалт найрсаг дулаан уур амьсгалтай болсон гэсэн байна.
Харин Умард Солонгосын удирдагч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүрэг амлалтаа үргэлжлүүлэн яриа хэлэлцээний замаар асуудлыг шийдвэрлэж, АНУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийж, нааштай үр дүн гаргахад хүчин чармайлт гаргахаа амлалаа” гэж мэдээлж байна.
Синьхуа: Ким Жон Ун, Ши Жиньпин нар чухал зөвшилцөлд хүрлээ | ||
Үзсэн: 597 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.